“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа
УИХ-ын чуулганы
өнөөдрийн (2026.06.02) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар
сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө
батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталлаа.
Төлөвлөгөөний
төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар
зүйлийн 6.10.1, 6.10.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын
нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн
төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван
жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан.
Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үндсэн хариуцагчаар ажиллах 15 төсөл, арга
хэмжээ тус төлөвлөгөөнд туссан.
Тухайлбал,
-Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны чанарыг сайжруулах хүрээнд хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүд,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг
эрчимжүүлнэ.
-тэтгэврийн нөөц
сангийн хөрөнгийн жилийн дундаж өгөөжийг нэмэгдүүлнэ.
-хөдөлмөрийн
маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлнэ.
-нийгмийн
халамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд зорилтот өрхийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл идэвхтэй
насжилтыг дэмжих үйлчилгээ болон асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэх
байгууллагын тоог нэмэгдүүлнэ .
-хүүхдийн эрхийг
хамгаалахад мэдлэг, мэдээлэл олгох сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион
байгуулах, түр хамгаалах байрыг төрөлжүүлэх, “нийгэмшихүй” арга хэмжээг
хэрэгжүүлэхээр туслаа.