Салбар дундын Жендэрийн дэд ажлын хэсгийг шинэчлэн байгуулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Жендэрийн салбар зөвлөлийг яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал тэргүүлж, бүрэлдэхүүнд нь харьяа агентлаг, байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын (ТББ) төлөөлөл багтдаг. Жендэрийн салбар зөвлөл 2026.05.29-ний өдөр хуралдлаа.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэв.

Үүнд:

- Тус салбарын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийн үнэлгээг танилцуулж, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгасан 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг батлахаар тогтов.

- Өнгөрсөн 3 дугаар сард Жендэрийн үндэсний хорооноос уриалсан “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд салбарын хэмжээнд хийсэн ажлын тайланг сонслоо.

- Жендэрийн тэгш оролцоог дэмжих зорилгоор бусад яамдыг оролцуулсан салбар дундын дэд ажлын хэсгийг шинэчлэн байгуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд Жендэрийн салбар зөвлөлийн дарга, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор бүх агентлаг, 100-аас дээш ажилтантай харьяа байгууллагуудад Жендэрийн дэд зөвлөл байгуулахыг үүрэг болгов.

Дээш