ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 “Албан эдийн засагт шилжилтийн цогц бодлогын стратеги, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бодлогын стратеги боловсруулах техникийн зөвлөх

Төслийн дугаар: ОБҮДХЭТ/20240804020; C3-CS-2026-27-2

1. Ажлын зорилго

Ажлын даалгаврын зорилго нь 2024 оны суурь судалгааны үр дүн, дүгнэлтэд үндэслэн албан бус хөдөлмөр эрхлэлтийн бодлогын стратегийг боловсруулахад ахлах зөвлөхөд техникийн болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэхэд оршино.

Техникийн зөвлөх нь судалгаа, шинжилгээ хийх, оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах, бодлогын стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах болон бусад холбогдох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.

2. Ажлын хүрээ

Техникийн зөвлөх нь дараах үндсэн үүрэг, ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгаа болон бодлогын дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх; 

Оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; 

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бодлогын стратегийн баримт бичиг боловсруулахад ахлах зөвлөхөд дэмжлэг үзүүлэх; 

Стратегийн хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх; 

Стратегийн баримт бичгүүдийг эцэслэн боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх. 

3. Зөвлөхөд тавигдах шаардлага

3.1 Боловсрол

Эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, нийгмийн хамгаалал, төрийн удирдлага, хөгжлийн судалгаа болон холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх; 

Докторын зэрэгтэй бол давуу тал болно. 

3.2 Туршлага

Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгаалал, хөгжлийн бодлогын чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх; 

Хөдөлмөр эрхлэлт, ялангуяа албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн бодлого, нийгмийн хамгааллын чиглэлээр судалгаа, өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх туршлагатай байх; 

Судалгаа, тайлан боловсруулах, мэдээлэл нэгтгэх, аналитик материал бэлтгэх чиглэлээр ажилласан туршлагатай байх; 

Төрийн байгууллага, судалгааны байгууллага, төсөл хөтөлбөр болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно; 

Бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан туршлагатай бол давуу тал болно. 

3.3 Ур чадвар

Тоон болон чанарын мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай; 

Судалгааны үр дүнг хүснэгт, график, тайлан хэлбэрээр боловсруулах, танилцуулах чадвартай; 

Тайлан, бодлогын баримт бичгийг логик уялдаа сайтай, ойлгомжтой бичих чадвартай; 

MS Excel, PowerPoint болон өгөгдөл боловсруулах бусад програм хангамж ашиглах чадвартай; 

Харилцааны болон багаар ажиллах өндөр чадвартай, зохион байгуулалт сайтай.

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй;

Материал ирүүлэх

Сонирхсон зөвлөхүүд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:

CV (намтар); 

Дипломын хуулбар; 

Cover Letter (сонирхлын захидал) – тухайн зөвлөх үйлчилгээний шаардлагад нийцүүлэн боловсруулсан, өөрийн туршлага, давуу тал болон уг ажлыг гүйцэтгэх чадварыг товч бөгөөд тодорхой тусгасан байна. 

Ижил төстөй ажил гүйцэтгэсэн ажлын танилцуулга мэдээлэлийг хавсаргах

Бүрдүүлсэн материалыг 2026 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 11:00 цагаас өмнө

yumjirdulmaa@pwdp.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Утас: 976-77335577

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай танилцахыг хүсвэл:www.mflsp.gov.mn цахим хуудсаас авна уу. Гудамж ба байрны нэр: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв 5 дугаар давхар, Hэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж , 


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш