ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

“Албан эдийн засагт шилжилтийн цогц бодлогын стратеги, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бодлогын стратеги боловсруулах ахлах зөвлөх

Төслийн дугаар: ОБҮДХЭТ/20240804020; C3-CS-2026-27-1

1. Ажлын зорилго

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал болон холбогдох хууль, эрх зүйн орчинд хийсэн өмнөх судалгаанд үндэслэн ахлах зөвлөх нь нэмэлт дүн шинжилгээ хийж, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, албан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын стратеги болон стратегийн хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулна.

2. Ажлын хүрээ

Ахлах зөвлөх нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар өмнө хийгдсэн судалгаанд тодорхойлсон цоорхойг нөхөх зорилгоор албан бус байдлын суурь шалтгаан, хүчин зүйлсэд гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийж, одоогийн хэрэгжиж буй бодлого, арга хэмжээний үр нөлөөг үнэлэх; 

Стратеги боловсруулах үйл явцад оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх; 

Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн цогц, хэрэгжих боломжтой бодлогын стратегийн баримт бичгийг боловсруулах; 

Стратегийн хэрэгжилтийн тэргүүлэх чиглэл, институцийн зохицуулалт, хэрэгжүүлэх механизм, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог тодорхойлсон хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулах. 

3. Зөвлөхөд тавигдах шаардлага

3.1 Боловсрол

Эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, нийгмийн хамгаалал, төрийн удирдлага, хөгжлийн судалгаа болон холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх; 

Докторын зэрэгтэй бол давуу тал болно. 

3.2 Туршлага

Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгаалал, хөгжлийн бодлогын чиглэлээр 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх; 

Хөдөлмөр эрхлэлт, ялангуяа албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн бодлого, нийгмийн хамгааллын тогтолцооны чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх; 

Үндэсний болон салбарын түвшний бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд үнэлгээ хийх чиглэлээр 5-аас доошгүй жилийн туршлагатай байх; 

Төрийн байгууллага, олон улсын байгууллага (Дэлхийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг) болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно; 

Томоохон хэмжээний судалгаа, зөвлөх үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно. 

3.3 Ур чадвар

Бодлогын дүн шинжилгээ хийх болон стратеги төлөвлөх өндөр ур чадвартай; 

Оролцогч талуудтай үр дүнтэй харилцах, зөвшилцөл бий болгох чадвартай; 

Тайлан, бодлогын баримт бичгийг товч, ойлгомжтой, мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай; 

Харилцааны өндөр ур чадвартай, зохион байгуулалт сайтай; 

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй; 

Багаар ажиллах болон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх чадвартай. 

4. Сонгон шалгаруулалт

Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар сонгон шалгаруулна.

5. Материал ирүүлэх

Сонирхсон зөвлөхүүд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ:

CV (намтар); 

Дипломын хуулбар. 

Cover Letter (сонирхлын захидал) – тухайн зөвлөх үйлчилгээний шаардлагад нийцсэн туршлага, давуу тал болон ажлыг гүйцэтгэх чадварыг товч тодорхойлсон байх.

Ижил төстөй ажил гүйцэтгэсэн ажлын танилцуулга мэдээлэлийг хавсаргах

Материалыг 2026 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 11:00 цагаас өмнө

yumjirdulmaa@pwdp.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.Утас: 976-77335577

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай танилцахыг хүсвэл:

www.mflsp.gov.mn цахим хуудсаас авна уу.

Гудамж ба байрны нэр: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төв 5 дугаар давхар, Hэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж , 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш