Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журам боловсруулж, батлуулах" Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдааныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгууллаа.
Тус хуралдаанд Хүний
эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар,
Дүүргүүдийн прокурорын газар, ГБХНХЯам болон харьяа байгууллагууд, ХЗДХЯам,
Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн
холбоо, зарим хороо, сургуулийн нийгмийн ажилтан, оюутан судлаач нар оролцов.
Захиргааны ерөнхий
хуульд нийцүүлэн ажлын хэсгийн гишүүд, оролцогч байгууллага болон зарим оролцогчдыг
хамруулан хурал, хэлэлцүүлэг (сонсох ажиллагаа)-ийг үр дүнтэй зохион байгуулж,
оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29 дүгээр
зүйлийн 29.6 дахь заалтын дагуу “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд
хамгааллын журам”-ыг батлуулахад Ажлын
хэсгийн нийт бүрэлдэхүүн анхаарч ажиллах юм.