Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай 81 болон 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хяналтын тухай 81 болон 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг ОУХБ-ын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц болон “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцын чиг хандлагад нийцүүлэн холбогдох хэм хэмжээг хуульчилсан.
Эдгээр
конвенцыг ОУХБ-аас нэн тэргүүнд тавигдах конвенц буюу "Засаглалын
конвенц" гэж тодорхойлсон байдаг бөгөөд олон улсын түвшинд чөлөөт
худалдааны хэлэлцээрүүд нь хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах,
зохистой хөдөлмөр, сайн засаглалыг бэхжүүлэх нэн чухал арга хэрэгсэл гэж
тооцогдох болсон.
ОУХБ-ын
“Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 1969 оны 129 дүгээр конвенц,
“Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 1947 оны 81 дүгээр
конвенцод нэгдэн орсноор Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын
тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, аж үйлдвэр, худалдаа, хөдөө аж
ахуйн салбарт ажиллагчдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс
урьдчилан сэргийлэх, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулах ач холбогдолтой юм.