Бэлгийн чиг баримжаа хүйсээр ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх бие даасан шинжээч манай Улсад ажиллаж байна
НҮБ-ын Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсээр ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх Бие даасан шинжээч Грэйм Рийд манай улсад ажиллаж байна. Тэрбээр, хүмүүсийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн бармжаагаар ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын хүний эрхийн баримт бичгүүдийн хэрэгжилт, илэрч буй ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн шалтгаан, үр дагавар, түүнийг арилгахад учирч буй сорилт, бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, яриа хэлэлцээ өрнүүлэн, улмаар дүгнэлт, зөвлөмж гаргах аж.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Жендерийн
Үндэсний хорооны төлөөлөл хамтран өнөөдөр Бие даасан шинжээч Грэйм Рийд нарын
төлөөлөгчидтэй уулзаж, авч буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч,
сонирхсон асуултад хариулт өглөө.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар 2021 онд
баталж, 2022 оны 1 дүгээх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Тус
хуулиар ажил эрхлэлт, хөдөлмөрийн
харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох
тухай зүйлийг тусгайлан хуульчлан баталсан билээ.