Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/67 дугаар тушаалаар баталсан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ыг шинэчлэн батлах тушаалын төсөлд санал авч байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/67 дугаар тушаалаар " Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ыг баталсан.

Яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй тусгай санд хандив, дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр албан татварын хөнгөлөлт эдлэх төсөл, үйл ажиллагааны төрлийг нарийвчлан тодорхойлох зорилгоор Шаардлага, стандарт шинэчлэн батлах тухай сайдын тушаалыг боловсруулан санал авч байна. Та бүхэн холбогдох саналаа battsetseg.b@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Сайдын тушаалын төсөл
Дээш