ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР

ГБХНХЯ "ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ" АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны чиглэл, хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн дэмжлэг, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоо, эрх зүйн нарийвчилсан зохицуулалт бий болох юм.

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Бүх аймаг, дүүрэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр "Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв"-ийг ажиллуулж, "Чанартай амьдрал-Гэр бүлийн оролцоо" хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гэр бүлийн цогц үйлчилгээний төвөөр дамжуулан
-Тухайн орон нутгийн иргэдэд гэр бүлийн боловсрол олгох
-Гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүй, ур чадварын хэрэгцээ шаардлагыг хангана
-Гэр бүлийн хөгжлийн үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрд хүргэнэ


АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛТНЫ АЖИЛ, АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХЫГ УРИАЛЖ БАЙНА

-Уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах боломж;
-Эцэг, эхийн чөлөөг дэмжиж, тэгш боломж бүрдүүлэх;
-Ажилтнуудын сэтгэл санаа, эрүүл мэндийг дэмжсэн орчин бүрдүүлэх;
-Гэр бүлд ээлтэй соёл, дэмжлэгтэй ажлын орчныг төлөвшүүлэх;

Дээш