Ажил олгогчийн манлайлалд суурилсан нийгэм-сэтгэл зүйн эрүүл ажлын орчныг бүрдүүлцгээе

Олон Улсын хөдөлмөрийн байгууллага энэ жилийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэхийн өдөр “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчин бүрдүүлцгээе” уриалга дэвшүүлсэн.

Дээрх уриалгын хүрээнд сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байна. Энэ удаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран  “Ажил олгогчийн манлайлалд суурилсан нийгэм-сэтгэл зүйн эрүүл ажлын орчныг бүрдүүлцгээе” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

Арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон хувийн хэвшлийн төлөөллүүд  ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийн үнэлгээний стандарт, олон улсын туршлага болон ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцэж,  сонирхолтой илтгэл мэдээллүүдийг сонслоо.

Олон улсын судалгаагаар Хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байна гэжээ.

Сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаалах зардлын дийлэнх нь эмчилгээний шууд зардлаас бус бүтээмж буурснаас, ажил тасалснаас, хөдөлмөрийн чадвар буурсан зэргээс үүсдэг байна. Ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд анхаардаг ажил олгогч маш ашигтай хөрөнгө оруулалт хийж байгаа болохыг СЭМҮТ-ийн эмч нар онцолж байна

Дээш