Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад сургалт зохион байгууллаа

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ахмад настны цогц үнэлгээ, хэрэгцээ, шаардлагад суурилсан идэвхтэй насжилтыг дэмжих  төвийн үйлчилгээ болон асаргааны хувилбарт үйлчилгээний эрх зүйн орчинг бий болгож, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээлэн гүйцэтгүүлэх  зохицуулалтыг тусган, 2025 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ахмад настанд идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээ болон асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нийслэл, орон нутгийн байгууллагын төлөөлөл, Ахмадын хороо, Улаан загалмайн дунд шатны хороодын төлөөлөлд сургалт зохион байгуулав.

Сургалтыг  танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, нийт 60 орчим хүн оролцлоо. Сургалтаар ахмад настны үйлчилгээний журам,  хэрэгжилтийн явцад анхаарах асуудал,  ахмад настныг үнэлэх, кейс менежментэд суурилсан хөгжлийн үйлчилгээ,  асаргаа сувилгааны үйлчилгээний талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

2026 оны 5 дугаар сарын байдлаар  улсын хэмжээнд Идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ үзүүлэх болон Ахмад настанд асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг 21 аймаг 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд хариуцан зохион байгуулж,  22 байгууллага гэрээ байгуулаад  байна.

Гэрээ байгуулсан байгууллагад ахмад настанд үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, мэргэжлийн түвшинд үзүүлэх, ажилтнуудын чадавхыг тогтмол сайжруулж, харилцан туршлагаа хуваалцаж байхыг анхаарууллаа.

Дээш