Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын шагналаар шагналаа

Жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяар "Олон улсын сувилагчдын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн Сэргээн засах эмнэлэгт үр бүтээлтэй ажиллаж буй зарим сувилагч Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнагдлаа.

Эрүүл мэндийн яамны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр;

-Ерөнхий мэргэжлийн сувилагч Г.Энхчимэг,

-Ерөнхий мэргэжлийн сувилагч П.Нямдолгор

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр;

-сувилагч Д.Батцэцэг тус тус шагнуулсан юм. 

Шагналыг ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал гардууллаа.

Тэрбээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сэргээн засах үйлчилгээг хүргэж, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэхэд  тус эмнэлгийн сувилагч нарын хүч хөдөлмөр хүчин чармайлт чухал болохыг онцлоод амжилт хүслээ.

Дээш