"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо хамтран, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын дэмжлэгтэйгээр “Өгөгдлөөс бодлого руу” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад өгөгдөлд суурилах, өгөгдөл тоон мэдээлэлд тулгуурлан нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг үр дүнтэй шинэлэг арга барилаар дэмжихэд энэхүү сургалт чиглэж байгаа юм.

Арга хэмжээний үеэр:

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг үр дүнтэй уялдуулан гол асуудлуудыг  тодорхойлох

-Шийдвэр гаргахад нөөцийн оновчтой хуваарилалтыг чиглүүлэх, ахиц дэвшлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдлийн хэрэгцээг тодорхойлох

-Одоогоор ашиглаж буй өгөгдлийн эх үүсвэрүүд болон өгөгдлийн зөрүүг тодорхойлох

-Өгөгдөл ашиглалтад тулгарч буй саад бэрхшээл, боломжуудыг дахин үнэлэх

-Хэрэгжилтийн дараагийн алхмуудыг тодорхойлох, дэд бүлэг байгуулах болон чадавх бэхжүүлэх хэрэгцээг тодорхойлох шийдэл арга замыг ярилцах юм. 

Дээш