“Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын судалгааны арга зүй” өдөрлөг зохион байгууллаа
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй судалгааны ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, судалгааны арга зүйн нэгдсэн ойлголтыг бүрдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын судалгааны арга зүй” өдөрлөг зохион байгууллаа.
Салбарын хууль тогтоомж болон бодлого, шийдвэрийг судалгаа,
нотолгоонд суурилан боловсруулах нь чухал.
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны
хүрээлэн нийт 84 судалгаа хийсний дийлэнхийг тоон болон чанарын арга хослуулан
хэрэглэж байна.
Цаашид:
-Өгөгдөлд суурилсан бодлого боловсруулах
тогтолцоог бэхжүүлэх;
-Салбарын их өгөгдлийн нэгдсэн санг хөгжүүлэх;
-Хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын
урьдчилсан таамаглал, шинжилгээг тогтмолжуулах;
-Судалгаа – сургалт – бодлого - хэрэгжилтийн
уялдааг хангах чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллахад анхаарах юм.
Судалгааны арга зүйг сайжруулснаар бодлого-шийдвэр, хэрэгжилтийн үр дүнг хэмжиж, нийгмийн
хамгааллын тогтолцоог илүү хүртээмжтэй, үр ашигтай болно.
Өдөрлөгийн үеэр Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
сургалт, судалгааны хүрээлэн болон Хөдөлмөрийн Их сургуулийн хооронд хамтын
ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах,
сургалт, чадавхжуулалтын үйл ажиллагааг хөгжүүлэх, оюутан судлаачдын хамтын
ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх юм.