Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдав
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.05.05/ боллоо.
Хуралдаанаар,
- 2025 оны 11 дүгээр сард гарсан гал түймрийн улмаас үйл ажиллагаа нь зогсоод байсан Увс аймгийн “Шинэ Улаангом” худалдаа, үйлчилгээний төвийн 283 түрээслэгч иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж,
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны эхний улирлын гүйцэтгэл, үр дүн болон цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж,
-Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд хөдөө орон нутагт ажилласан томилолтын тайланг ХЭҮЗ-ийн гишүүн Б.Батцогт тайлагналаа.
Дээш