ТАНЫ НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛ 306.1 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧ АРВИЖЛАА
Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн.
Дээрх орлогыг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэснээр нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөгт хүрч нэмэгдсэн байна.