Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүллээ
Азийн хөгжлийн банкны зөвлөх баг Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлж сургалт зохион байгууллаа.
Төгсөлтийн аргачлал туршилтын төслийн үр нөлөөний
үнэлгээ, туршлагад үндэслэн цаашид “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг илүү оновчтой, үр ашигтай хэрэгжүүлэх,
хамрах хүрээг өргөжүүлэх, орон нутагт нутагшуулах боломж, хэрэгжүүлэх
механизмын талаар оролцогч, хэрэгжүүлэгч талууд санал солилцож, хэрэгжилт дээр
тулгарч буй асуудал, бэрхшээлийг ярилцаж, хэрхэн зөв оновчтой зохион байгуулах,
хөтөлбөрийн үр нөлөөний үнэлгээ хийх арга замуудыг ярилцлаа.
Сургалт, хэлэлцүүлгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
ерөнхий газрын дарга З.Бауыржан нээж, ГБХНХЯ-ны холбогдох албан хаагчид,
нийслэл, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, дүүргийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газрын холбогдох удирдлага, албан хаагчид, сургалтын
байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, “Төгсөлтийн
аргачлал”-д суурилсан хөтөлбөрийг үндэсний бодлого, хөтөлбөртэй уялдуулах
талаар мэдлэг мэдээлэл олж авлаа.