Албан хаагчдын зайнаас ажиллах хуваарь

Ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах боломжоор хангах зорилгоор “Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 119 дүгээр тогтоолыг  гарсан.

Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын А/63 тоот тушаалаар яамны албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийж, зайнаас ажиллуулах хуваарийг батлан хэрэгжүүлж эхэллээ. 

Яамны албан хаагчид ажлын зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд хуваарийн дагуу ажлын таван өдрийн нэг өдөр нь зайнаас ажиллах бөгөөд тухайн өдөр гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлээ дотоод сүлжээгээр дамжуулан нэгжийн удирдлагад тайлагнах юм.

Албан хаагчдын зайнаас ажиллах хуваарийг хавсралт хэсгээс татаж авч танилцана уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын цагийн зохицуулалт хийж, зайнаас ажиллуулах тухай тушаал
Дээш