Ахмад настанд идэвхтэй насжилтыг дэмжих төвөөр үзүүлэх үйлчилгээ болон асаргааны хувилбарт үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байна

Идэвхтэй насжилтыг дэмжих төвөөр  ахмадуудад урлаг, спортын арга  хэмжээ, оюун ухаан сэргээх дасгал, чадавхжуулах сургалт, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ, зөвлөгөө,  сэтгэл зүйн зөвлөгөө,  нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө, сайн дурын үйлчилгээ, ахмад настныг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих  төвөөр үзүүлэх үйлчилгээг  2025  онд  37 хувийн хэвшил, төрийн бус байгууллага үзүүлж давхардсан тоогоор  65,457 ахмад настан хамрагдаж 1.2 тэрбум төгрөг зарцуулсан.

Асаргааны хувилбарт үйлчилгээ буюу гэрээр асрах болон өдрөөр асрах, байнга байрлуулан асрах үйлчилгээгээр  ахмад настны асруулах хэрэгцээ шаардлагад үндэслэн өдөр тутмын ахуйн үйл ажиллагаанд туслах, хувийн арчилгаа,  асаргаа хийх,  нийгмийн харилцааг дэмжих, сэтгэл санааны дэмжлэг зэргийг мэргэжлийн ажилтнууд үзүүлж байна.

Асаргааны хувилбарт үйлчилгээнээс өдрөөр асрах болон гэрээр асрах үйлчилгээг 22, байнга байрлуулан асрах үйлчилгээг 1 байгууллага тус тус үзүүлж 2362 ахмад настан хамрагдаж 0.9 тэрбум төгрөгийг 2025 онд Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлжээ.

2026 онд улсын хэмжээнд Идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ үзүүлэх болон Ахмад настанд асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг 21 аймаг 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд хариуцан зохион байгуулж байна. Оролцох хүсэлтэй байгууллагууд tender.gov.mn сайтаар орж мэдээлэл авах боломжтой.

Дээш