Тогтвортой хөгжлийн төлөө Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /CICA/-д оролцлоо
Азербайжан Улсын нийслэл Баку хотноо CICA-гийн хүрээний “Байгаль орчныг хамгаалах, тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол нь тогтвортой
хөгжилд ноцтой сорилт болж байгааг онцолж, энэ нөхцөлд тэсвэртэй, хүртээмжтэй
хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо шийдвэрлэх ач холбогдолтой
болохыг онцлов.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны хувьд цөлжилт,
усны хомсдол, бэлчээрийн доройтол зэрэг сорилтуудтай тулгарч байна. Иймд Монгол Улсын Засгийн газар жендэрийн эрх
тэгш байдлыг хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болгон тодорхойлж, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогод жендэрийн
мэдрэмжтэй хандлагыг тууштай нэвтрүүлж буйг танилцууллаа.
Тэрбээр нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг тэмдэглэж, малчин
эмэгтэйчүүдийг байгаль орчныг хамгаалах уламжлалт мэдлэг, туршлага чухал
болохыг дурдаад, тэдний чадавхыг бэхжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг дурдав.
Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын
Талуудын XVII бага хурал-ыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгааг мэдээлж,
уг арга хэмжээ нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийг
урагшлуулах чухал боломж болохыг онцоллоо.
Монгол Улс нь CICA-ийн хүрээнд идэвхтэй оролцогч орны хувьд
бүс нутгийн яриа хэлэлцээ, итгэлцлийг бэхжүүлэх үйл явцад цаашид ч хувь нэмрээ
оруулахыг зорьж тогтвортой хөгжлийн төлөө эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог
бодит үр дүнд хүргэх санаачилгуудыг тууштай дэмжин ажиллахаа илэрхийллээ.