Чингэлтэй дүүргийн ажил олгогчдод ХАБЭМ-ийн мэдлэг олголоо

 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян”-2026 Чингэлтэй дүүрэгт үргэлжилж байна. Өнөөдөр буюу 4-р сарын 17-нд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчдод ХАБЭМ-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. 

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хэмжилт хийх багаж, тоног төхөөрөмж болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын цахим системийг танилцуулж, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газрааc зөвлөгөө мэдээлэл өглөө.

Түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэгийн үйл ажиллагаа болон үзлэг мэдээллийн талаар тодорхой мэдээллийг танилцуулав.

Сургалтад тус дүүрэгт  үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 120 удирдах албан тушаалтан хамрагдсан байна.

Ингэснээр тухайн байгууллагуудын 5600 гаруй ажилтанд дам нөлөөгөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдлэг олгох боломж бүрдэж байна.

Ажил олгогчийн сургалт нь аж ахуйн нэгж, байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан, байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөж, зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэгийг олгодог.

АЖЛЫН БАЙРАНД НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ

Дээш