Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний аргачлал, зардлын норматив, стандартын хэрэгжилтийн арга зүйн сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газраас сургалтад хамрагдаж байгаа аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн албан хаагчдад нэгдсэн мэдээлэл, чиглэл өглөө.

Гэр бүлийн хөгжлийн чиглэлээр:

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо хөтөлбөр” болон “Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв”-ийг бүх аймаг, дүүрэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуулах ажлыг эрчимжүүлэх,

-Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв байгуулж ажиллахтай холбоотой сайн туршлагын талаар мэдээлэл түгээх зорилгоор One sky ОУБ-аас хэрэгжүүлж буй “Гэр бүлийг чадавхжуулах жишиг хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.

 Мөн хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр:

-Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн тохиолдол бүрийг хэлэлцэн, үйлчилгээний төлөвлөгөө гаргаж ажиллах, улирал тутам чанар, үр дүнг үнэлж, хагас бүтэн жилээр тайланг хэлэлцэх;

-Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн хүүхдийн эрх зөрчсөн гэх дуудлага, мэдээллийн дагуу Хүүхдийн эрхийн улсын байцаагчид шуурхай ажиллаж, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбон зуучлах, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилтэд захиргааны хяналт тавьж, үйлчилгээний чанар үр дүнг дээшлүүлэн ажиллах талаар зөвлөмж өгч, санал солилцлоо.

Дээш