Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зэргийн нэмэгдэл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авч байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/137 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг, мөн “Журамд өөрчлөлт оруулах тухай” Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/29 дүгээр тушаалыг баталж мөрдөж байна.
Дээрх хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн батлахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төслийг боловсруулан санал авч байна.
Иймд та бүхэн холбогдох саналаа ankhbayar@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Журмын төслийг татаж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газар Утас : 262686