ГАРЫН АВЛАГА БЭЛТГЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Харааны бэрхшээлтэй хүнтэй харилцах тэдний онцлогт тохируулж үйлчилгээ үзүүлэх талаар мэдвэл зохих агуулгуудыг багтаасан гарын авлага боловсруулах ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад сонирхол илэрхийлэхийг урьж байна. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Хөгжлийн бэрхшээл, түүний төрөл хэлбэр, онцлогийн талаар ойлголттой, тус салбарт ажиллаж байсан туршлагатай  байх; 

- Ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;

- Хууль, эрх зүй, хүний эрхэд суурилсан мэдээлэл боловсруулах чадвартай байх.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

- Иргэний үнэмлэхний хуулбар 

- Ажил гүйцэтгэгчийн болон багийн гишүүдийн анкет

- Туршлагыг нотлох сургалт арга хэмжээний танилцуулга 

- Ур чадварыг үнэлэх нэмэлт баримт бичиг

Материал хүлээн авах хугацаа:

  2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл yanjmaa@mflsp.gov.mn цахим шуудангаар эсхүл Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-5, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд цаасаар ирүүлнэ үү.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш