Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө (Мадрид-2002)-ний хэрэгжилтийн тайланг боловсруулна
Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө (Мадрид-2002)-ний хэрэгжилтийн байдал, сайн дурын үнэлгээний тайланг боловсруулахад оролцох үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийн гишүүдэд үнэлгээний асуумжийг танилцуулах, цаашид хийх ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулж хэлэлцэх, хариуцах байгууллага, хугацааг тодорхойлох, саналыг авах зорилгоор анхдугаар хурлыг зохион байгууллаа.
Хурлаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах
арга хэмжээний талаар болон Насжилтын асуудлаарх үйл ажиллагааны “Мадрид-2002”
төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлын үнэлгээний асуумж, арга зүйг оролцогч
талуудад танилцуулж, ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Тус ажлын хэсэг нь Мадридын Олон Улсын үйл ажиллагааны
төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн үзүүлэлт, арга зүйг тодорхойлох,
Насжилтын асуудлаарх Монгол Улсын Хууль, бодлогын баримт бичгүүдийг судлах, Үнэлгээний
асуумжийн дагуу мэдээлэл цуглуулах, ахмадууд, тэдний асран хамгаалагчидаас
асуулга, ярилцлага авах, цуглуулсан судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ
хийх, тайлангийн төсөл боловсруулах,
тайлангийн төслийг эрдэмтэд, судлаачид, ахмадын байгууллагаар хэлэлцүүлэх юм.