Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр өнөөдөр хүчин төгөлдөр боллоо
Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан
Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай
хэлэлцээр өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.
Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын
Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай
хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
соёрхон баталсан.
Бүгд Найрамдах Казахстан Улс дотоодын хууль тогтоомжийн
шаардлага хангасан гэж үзсэнээ албан ёсоор мэдээлснээр өнөөдөр буюу 2026 оны 4
дүгээр сарын 1-ний өдөр хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.
“Монгол
Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр" хэрэгжсэнээр хоёр
улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа
нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд
БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн
хамгааллын баталгаа нь сайжрах юм.
Манай улс 7 улстай нийгмийн хамгааллын олон улсын
хэлэлцээртэй боллоо.