Шинээр томилогдсон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарыг сургалтад хамрууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар шинээр томилогдсон албан хаагчдад мэдлэг чадвар, дадлага олгох, чадвахжуулах сургалт зохион байгууллаа.
Шинээр томилогдсон улсын байцаагчдад яамны бодлого үйл
ажиллагааг танилцуулах, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль
тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг
төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлаар мэргэшил арга зүйгээр хангах,
хяналтын хуудсуудыг хяналт шалгалтын үйл ажиллагаандаа ашиглах талаар мэдлэг
ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулахад чиглэсэн мэдээлэл танилцуулга хийлээ.
Сургалтад ГБХНХЯ, аймаг, дүүргийн хөдөлмөр, хөдөлмөрийн
эрүүл ахуйн хяналтын улсын 32 байцаагч хамрагдлаа.