“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ БҮРДҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, АШИГЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Их Хурлаас 2024 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 48 дугаар зүйлд Хүүхэд хамгааллын мэдээллийн сангийн зохицуулалтыг хуульчилсан.
Хуулийн 48.1-т “Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сантай байна.”, 48.2-т “Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сангийн дэд бүрэлдэхүүн нь хүүхдийн цахим хувийн хэрэг байна.”, 48.4-т “Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, ашиглах журмыг Засгийн газар батална.” гэж хуульчилсан байдаг.
Уг заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сан хөгжүүлэх ажлын хэрэгцээ, шаардлага, одоо ажиллаж байгаа системүүдийн ашиглалт зэргийг судалж, техникийн судалгаа шинжилгээ хийгдсэн. Мөн олон улсын туршлагыг судалж, нийгмийн ажлын кейс менежментэд суурилсан “Примеро” системийг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү журмын төслийг зургаан бүлэгтэйгээр боловсрууллаа. Журмын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; battulga.purvee@gmail.com хаягаар ирүүлнэ үү