Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг түншлэгч талуудын хамтарсан ажлын хэсэг боловсруулж хамтын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн боллоо
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий нийгмийн түншлэлийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5 удаа хуралдан Улсын хэлэлцээрийн төслийг боловсрууллаа.
Тус ажлын хэсгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд
сайд Б.Солонгоо ахлан ажилласан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр
баримтлах бодлогын чиглэл, Хүний хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг
хангах талаар баримтлах бодлогын чиглэл, Цалин хөлс, орлогын талаар үндэсний
хэмжээнд баримтлах бодлогын чиглэл, Нийгмийн түншлэл, тэгш байдал гэсэн чиглэлээр
"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын
хэлэлцээр”-ийн төслийг боловсруулав.
Улсын хэлэлцээрийн төсөлд ажилтны эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хамгаалах байгууллага буюу Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос
52 санал, ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллага
болох Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 30 санал, Засгийн газрын
төлөөллөөс 27 санал, нийт 109 санал талуудаас ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэн
нэгдсэн байдлаар боловсруулж, нэгтгэн Улсын хэлэлцээрийн Хамтын хэлэлцээний
эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна.
Хамтарсан ажлын хэсэг Улсын хэлэлцээрийг боловсруулахдаа
Нийгмийн гурван талт түншлэлийг бүх түвшинд сайжруулах, Улс, салбар, салбар
дундын хэлэлцээр, хамтын гэрээ, хэлэлцээрт туссан асуудалд ул суурьтай хандан,
талууд үүрэг хариуцлагаа хүлээж, хэрэгжүүлдэг жишиг, соёлыг бий болгох мөн өмнөх хэлэлцээрийн хэрэгжилттэй уялдуулан
сайжруулах, зорилт төлөвлөгөөгөө оновчтой төлөвлөхөд түншлэгч талууд анхаарсан
юм.
Ирэх сараас “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт
2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн хамтын хэлэлцээг эхлүүлнэ.