Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор бэлэн байдлаа илтгэлээ
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.
Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан
“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил
бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон
даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага
сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.
Өнөөдөр /2026.03.26/-ны 16:00 цагт орон даяар гамшгийн
аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарч Гамшгаас хамгаалах хүн ам,
нийгмийн хамгааллын улсын алба буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
яамны албан хаагчид өгсөн зааврын дагуу 100 хувийн ирцтэйгээр цугларч, ирцийн
болон бэлэн байдлын мэдээллийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие
бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн С.Урантөгст илтгэж, мэдээлэл
зааварчилгаа авлаа.
Энэхүү арга хэмжээ нь гамшгаас хамгаалах дадал хэвшүүлэх,
гэнэтийн газар хөдлөлтийн аюул тохиолдоход учирч болох эрсдэлийг бууруулах
зорилготой юм.