Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн хэрэгжилтийг дүгнэх уулзалт хийлээ
Уулзалтад ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, АНУ-ын Төрийн Департаментын Хүн худалдаалахтай тэмцэх газрын Олон улсын хөтөлбөрийн багийн ахлах зохицуулагч Марк Форстром, АНУ-ын Төрийн Департаментын Хүн худалдаалахтай тэмцэх газрын Хөтөлбөрийн зөвлөх Ребекка Леснак, АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн ажилтан М.Номинцэцэг, бусад төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын
Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департамент хамтран Монгол
Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан
хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн “Хүүхэд хамгааллын компакт түншлэл”-ийн
гэрээний хэрэгжилт,
Монгол Улсын хүүхдийн
эрхийн нөхцөл байдал, ялангуяа хүүхдийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч
болохоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, хохирогчид
сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ үзүүлэх чадавх, нөөцийн тухай,
Хүүхдийн
хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таньж илрүүлэх аргачлал заавар боловсруулах,
хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах арга зүй, чадавхыг сайжруулах,
Хилийн боомт
бүхий орон нутгуудад хүүхдийн хөдөлмөр, хүн худалдаалах гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт, хяналтыг сайжруулах,
Гэрээр айлчлагч
хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх,
Хүний нөөцийн
чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах сургалтыг институтчилэх
Эрүүгийн
процессын хуульд “форензик ярилцлагын аргачлал”-ыг ашиглах эрх зүйн
зохицуулалтыг тусгах зэрэг олон асуудлаар санал солилцлоо.