"Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгаалал" уулзалт зохион байгууллаа

УИХ-аас 2024 онд шинэчлэн баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын тогтолцоо, оролцогч талуудын үүрэг, оролцоог өргөжүүлсэн.

Тухайлбал, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг  сайжруулсан.

Түүнчлэн Засгийн газрын 2025 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоолд: #хүний эрх ба цахим технологийн талаар болон цахим орчинд үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгасан.

Цахим орчны зохистой хэрэглээний талаарх эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд өсвөр үеийн мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах, технологийн түвшинд хүүхдэд хортой болон хориотой агуулгыг таньж илрүүлж, хаах, хязгаарлах чадавхыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн манлайлал, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

Өнөөдөр ГБХНХЯ, ЦХИХХЯ, ХЗДХЯ, ХХЗХ, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төсөлтэй хамтран хэвлэл мэдээллийн байгууллагууд болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд Хүүхэд хамгааллын тухай хууль болон дагалдан батлагдсан журмуудыг танилцуулж, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: