Ахмадын хороодын удирдах ажилтны зөвлөгөөнийг цахимаар хийлээ

Монголын ахмадын холбооны аймаг, нийслэл, дүүргийн Ахмадын хороодын удирдах ажилтны цахим зөвлөгөөнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд МАхХ-ны төв, орон нутгийн ахмадын байгууллагуудаас 2025 онд улсын хэмжээнд зохион байгуулж, гүйцэтгэсэн ажил, цаашдын зорилт илтгэлийг МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Ахмад настны нийгмийн хамгаалал, урт хугацааны цогц асрамж, халамжийн үйлчилгээний талаарх төрийн бодлого, үйл ажиллагааны цаашдын зорилт илтгэлийг ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Халамжаас хөдөлмөрт шилжих, ахмад настны орлогын баталгааг хангах үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дэмжих нь илтгэлийг тус яамны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Б.Алимаа, Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд олгох нийгмийн халамжийн үйлчилгээ илтгэлийг ХХҮЕГ-ын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Бадрахбаяр нар танилцуулсан. 

Зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, сум, багийн ахмадын байгууллагын удирдах ажилтан 300 шахам хүн оролцлоо. Нийслэл, орон нутгийн ахмадын байгууллагын ажилтнууд ахмадуудад цогц үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ болон сонгон шалгаруулалтын дүрэм, журмын хэрэгжилт, ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих үйл ажиллагаа, өдрийн үйлчилгээ, Ахмадын тухай хуулийн 

Дээш