Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл энэ онд хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Тус хурлаар дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/44 дүгээр тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, холбогдох хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Бид 2025 онд төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах,   хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээ, мэдээллээр хангах, түүнчлэн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг тэдний хөгжлийг дэмжих чиглэлээр 15 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласнаас гүйцэтгэл 90 хувьтай байна.

Дэд зөвлөл нь 2026 онд дээрх чиглэлийн арга хэмжээнээс гадна салбар дундын уялдаа холбоог сайжруулах, болон хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зөвлөлийн гишүүдээс санал гарч төлөвлөгөөндөө тусган ажиллахаар шийдвэрлэлээ.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: