Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх 21 аймаг, 9 дүүргийн холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл өгч, арга зүйн дэмжлэг үзүүллээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ахлан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд гол оролцогч байгууллагуудын удирдлагуудыг нэгдсэн мэдээллээр хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор цахим болон танхим хосолсон уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад ГБХНХЯ, ХХҮЕГ, харьяа газрын дарга нар нийт 30
албан хаагч биечлэн, цахимаар 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын орлогч дарга
нар, Нийгмийн бодлогын газар, хэлтсийн дарга болон Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газрын дарга, холбогдох албаны нийт 260 албан хаагч оролцлоо.
Хөтөлбөр, улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжилтэд
анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариулж,
хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж өглөө.
Цаашид Удирдах хорооны зөвлөмжийн дагуу Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний ерөнхий газар хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулалтыг
хангаж, оролцогч талуудтай цахим болон
танхимын уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулж, төлөвлөгөөний дагуу
хариуцсан ажлуудаа цаг хугацаанд нь хийж, Засгийн газрын бодлого шийдвэрийг
хариуцлагатай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.