ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ЖУРАМ, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАГДЛАА

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажиллахдаа эрсдэлийн удирдлагын стратегийг баримтлан, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүүхдийн хөгжих, боловсрол эзэмших, эсэн мэнд амьдрах эрхийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналтын хуудасны хүрээнд хяналт тавин ажилладаг. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн А/34 тоот тушаалын 1-12 дугаар хавсралтаар төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүүхдийн эрх, хамгааллын бодлого, стандартын хэрэгжилт, орчин үйлчилгээ, аюулгүй байдал, хүүхдэд ээлттэй орчны асуудлыг шалгах хяналтын хуудсыг баталлаа.

Хяналтын хуудсыг хэрэглэснээр хууль тогтоомж, журам, стандартыг сахин мөрдөлтийн түвшин өсөж, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийж, салбарын эрсдэлийг оновчтой тодорхойлж, аливаа аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй.  

Улсын байцаагч хуулийн этгээд, иргэний үйл ажиллагаа, үйлчилгээ, үйлчилгээний орчинд шалгалт хийхдээ хяналтын хуудасны асуултын хүрээнд асуулт бүрээр үнэлгээ тавина. Үнэлгээг нэгтгэж тухайн шалгуулагч этгээдийн үйлчилгээ, үйл ажиллагаа, орчин нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хангаагүйгээс ямар төвшний эрсдэл гарахыг тодорхойлох юм.

Хяналтын хуудас нь нийтэд нээлттэй байж, төрийн байгууллага болон аж ахуйн нэгж, иргэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ мөрдлөг болгон ашиглаж хэвшвэл хуулийн хэрэгжилт сайжирч, хүүхдэд болон нийгэмд учрах аюул, эрсдэл багасах ач холбогдолтой.

Энэхүү шалгалтын хуудсыг хуулийн этгээд, иргэн татан авч дотоод хяналт шалгалтын явцдаа ашиглахыг зөвлөж байна. 

Тушаал, шалгах хуудсыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг шалгах хяналтын хуудас
2 Хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээг шалгах хяналтын хуудас
3 Хүүхэд харах үйлчилгээг шалгах хяналтын хуудас
4 Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн үйлчилгээг шалгах хяналтын хуудас
5 Өдөр өнжүүлэх үйлчилгээг шалгах хяналтын хуудас
6 Насанд хүрээгүй хүнийг ажиллуулж буй нөхцлийг шалгах хяналтын хуудас
7 Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас
8 Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг шалгах хяналтын хуудас
9 Нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгийн эдэлбэр газарт байрлах 6 сараас 12 хүртэлх насны хүүхдийн тоглоомын талбайг шалгах хяналтын хуудас
10 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас
11 Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас
12 Сүм хийдийг шалгах хяналтын хуудас
Дээш