ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН 2026 ОНЫ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ХАМРАГДАХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА

          Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 3 дугаар зүйл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” А/32 дугаар тушаалыг үндэслэн 2026 онд хийх хяналт шалгалтын объектыг төлөвлөлөө.

 

     Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт, шалгалтын төлөвлөгөөг яамны бодлогын зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан объектын эрсдэлийн ангиллыг харгалзан Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 184 дүгээр тогтоол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” А/32 дугаар тушаалыг үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/33 дугаар тушаалаар 1715 объектод хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх  хяналт шалгалт хийхээр батлуулав.


           Хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө, объектын жагсаалтыг хавсралт хэсгээс татаж авна уу.

           

           Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

 

           ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргал

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч М.Отгонгэрэл

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Объектын жагсаалт А/33 тушаал
2 Хяналт шалгалтын төлөвлөгөө А/32 тушаал
3 ЗГ-ын 184 дүгээр тогтоол
Дээш