Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг үнэлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлно
Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих эрхийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нь
сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн
гаргасан өргөдөл, шаардлагад үндэслэн хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийг хангах,
тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг бодитоор үнэлэн шийдвэрлэх арга замыг
тодорхойлох юм.
Ажлын хэсгийг ГБХНХ-ын
Дэд сайд Б.Солонгоо ахлан эхний хурлаа зохион байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн
ажиллах хүрээнд нөхцөл байдлыг бодитоор үнэлэн шаардлагатай арга хэмжээг авч,
шуурхай ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.