Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 120 гаруй алба хаагч гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх лхагва гарагийг "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" болгон зарласан байдаг. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа 6 агентлагийн 120 гаруй алба хаагч гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа.
Сургалтаар:
Сургалтын үеэр газар
хөдлөлтийн үед барилга байгууламжид үүсэх нөлөөллийг макет ашиглан загварчлан
харуулж, алба хаагчдад барилгын бүтэц, аюулгүй байрлалын талаар бодит ойлголт
өгсөн юм.
Гамшгийн аюулын тухай
зарлан мэдээллийг бүх нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, төрийн захиргааны
байгууллага, алба хаагчдыг тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд сургаж
дадлагажууллаа.
Сургалтад хамрагдсан
алба хаагчид гамшгийн зарлан мэдээллийн дохио өгөгдсөнөөс хойш тогтоосон
хугацаанд аюулгүй байрлалд шилжих, нүүлгэн шилжүүлэлт хийж, сургалтын нэгдсэн
тайланг холбогдох журмын дагуу Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэх юм.