“Монголын нийгмийн ажилтны өдөр 2026” арга хэмжээг зохион байгууллаа

Нийгмийн ажлын салбарын бодлого, туршлагыг хэлэлцэж, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Отгоны Саранчулуун санаачилж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын Хүүхдийн сантай  хамтран "Монгол нийгмийн ажилтны өдөр 2026" арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр нийгмийн ажилтнуудын үүрэг, оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг онцлон таниулахын зэрэгцээ салбарын хөгжил, чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг, уулзалт, үйл ажиллагаанууд зохион байгуулж, зарим байгууллагууд өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцлаа.

Нийгмийн ажилтан бол хүний эрхийг дээдэлж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажилладаг мэргэжил билээ. Хувь хүн, гэр бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч ажиллан, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийг хамгааллын сайд Т.Аубакир, нийгмийн ажлын салбарыг цаашид хөгжүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолсон.

Сум, хороо бүрд анхан шатанд ажилладаг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болсноор кейс шийдвэрлэлтийн дундаж үзүүлэлт 86,7 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 18 гаруй хувиар дээшилсэн нь нийгмийн ажилтны үүрэг оролцоо чухал болохыг харуулж байна.

Дээш