Зорилтот 5000 өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийн Удирдах хорооны хурлыг зохион байгууллаа

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 04 дүгээр тогтоолоор батлуулсан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Удирдах хороог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны А/51 дүгээр тушаалаар байгуулж, өнөөдөр эхний хурлыг зохион байгууллаа.

Удирдах хороог ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ахалж байна. Удирдах хорооны бүрэлдэхүүнд 4 аймаг, нийслэлийн Нийгмийн бодлогын газрын дарга нар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга, ГБХНХЯ-ны холбогдох газрын дарга нар, ХХҮЕГ-ын дарга, Боловсролын яам, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар болон Жайка байгууллагын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Удирдах хорооны хурлаар шинэ хөтөлбөрийн талаар танилцуулж, 2026 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оролцогч талуудтай цахим болон танхимын уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулж, эрүүл мэнд, боловсрол, төрийн захиргааны шат шатны байгууллагууд тус тусын үүрэг чиглэлийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхийг удирдах хорооноос чиглэл болголоо.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: