ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг ажиллуулахаар хуульчилсан.

             Түүнчлэн Засгийн газрын 2023 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын 15 төлөөлөл байхаар заасан.

Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага төлөөллөө ажиллуулахыг хүсвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн ирүүлнэ үү.

1.Тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг

Хүснэгтэд заасан шаардлагыг хангасан оролцогч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, ирүүлнэ. Үүнд:

Тавигдах шаардлага

Бүрдүүлэх баримт бичиг

1.ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

1.1

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;

Төрийн бус байгууллага нь төлөөллөө Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллуулах албан хүсэлт

Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар

1.2

Үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байр, хүний нөөцтэй байх;

Үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байртай эсэхийг нотлох баримт

Хүний нөөцийн талаарх мэдээлэл, холбогдох тушаал, шийдвэр

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

1.3

Төрийн болон олон улсын байгууллагын захиалгаар сүүлийн 5 жилд гурваас доошгүй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байх;

Төрийн болон олон улсын байгууллагын захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн тухай нотлох баримт

2. НЭР ДЭВШИГЧ

2.1

Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн байх;

 

Нэр дэвшигчийн анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хамт олны хурлын шийдвэр

2.2

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажилласан туршлагатай байх;

Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж ажил байдлаа тодорхойлсон, гишүүнээр ажиллах хүсэлт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр үр дүн, санаачилгатай ажилласан тухай ажлын тайлан, нотлох баримт

    2.Сонгон шалгаруулалтын үе шат

-       Баримт бичгийн бүрдэл шалгах, үнэлэх;

-       Нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулах.

3.Сонгон шалгаруулалт

             Шалгаруулалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулсан баг зохион байгуулна. Нэр дэвшигчтэй ярилцлага хийх хугацааг нэр дэвшигч бүрт сонгон шалгаруулалтын баг тухай бүр мэдэгдэнэ.

             Баримт, бичгийг бүрдэл дутуу тохиолдолд материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

4.Хугацаа

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, баримт бичгийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж-5) 105 тоот өрөөнд хүлээн авна.

Нэмэлт мэдээллийг mendee@mflsp.gov.mn цахим хаягаар авна уу.

---oOo---

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: