Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ

Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сангийн орлого, зарлагын урт хугацааны тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна.

Ажлын хэсэг хоёр дахь удаагаа хуралдаж, Ажилгүйдлийн даатгалын сангийн 2016-2025 оны төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээлэлд иж бүрэн дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ.

Дээрх дүн шинжилгээнд тулгуурлан Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах бодлогын болон зохион байгуулалтын хувилбаруудыг боловсруулах, нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль болон бусад холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлийн санал боловсруулахаар боллоо.

 

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: