Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдах хороо хуралдлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийг нэгдсэн бодлогын удирдлага, зохицуулалтаар ханган үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд төслийн нэгжүүдийг нэгтгэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Удирдах хороо байгуулсан.
Удирдах хороо өнөөдөр
/2026.02.11/ хуралдаж, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Онцгой
байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, Азийн хөгжлийн банкны
санхүүжилт, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2025 оны хэрэгжилтийн тайланг
хэлэлцлээ. Тайлант онд төслүүдийн үйл
ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж, батлагдсан төсвийн гүйцэтгэл
97 хувьд хүрсэн байна.
Мөн хурлаар 2026 онд хэрэгжүүлэх
үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Гэр бүл
хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Удирдах
хорооны дарга Л.Мөнхзул Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид 2026 онд салбарын
хүрээнд хэрэгжих дээрх хоёр төслийн үйл ажиллагааг үр дүнтэй, хариуцлагатай
зохион байгуулах, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг ханган
ажиллах чиглэл өглөө.