Төрийн дээд одон медаль гардууллаа

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, дэд сайд Б.Солонгоо, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнгөнтуул  нар гардуулж, амжилт, эрүүл энхийг хүслээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор;

-А.Чимгээ-ГБХНХЯ-ны өндөр настан, эдийн засагч
-Л.Гүнсэн-Өнөрбүл хүүхдийн төвийн ахмад настан
-Д.Оюунгэрэл-Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмад настан
-Д.Баасан-Монголын хараагүйчүүдийн Үндсний холбооны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн Төв аймаг дахь салбарын тэргүүн
-Д.Байды-Усжуулах ХХК-ний захирал

Алтангадас одонгоор;

-Б.Баянзул-НДЕГ-ын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн
-Ж.Нарантуяа-Өнөрбүл Хүүхдийн төвийн туслах багш
-Г.Саранцэцэг-Өнөрбүл хүүхдийн төвийн туслах багш
-Б.Батсуурь-ГБХНХЯ-ны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээч
-Ц.Долгоржав-ГБХНХЯ-ны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн баталгаажуулалт, тайлангийн нэгтгэл хариуцсан ахлах шинжээч
-Х.Нарангэрэл Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахмад настан
-Г.Равдандаш-Хан-Уул дүүргийн Эко нэгдсэн эмнэлгийн ахмад настан
-Ү.Зандан-СХД-ийн нэгдсэн эмнэлгийн эмч
-Р.Баасандорж-Өнөрбүл хүүхдийн төвийн ажилтан
-Ё.Намбар-Архангай аймгийн Хайрхан сумын малчин

Хөдөлмөрийн хүндэт медалиар;

-Ц.Мөнхзул -ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга
-А.Анхбаяр-Багахангай дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн
-О.Жаргал-ГБХНХЯ-ны ахлах шинжээч
-Т.Мөнхтуул-Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны дэргэдэх сургуулийн бариа заслын багш
-Д.Нямжав-СХД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүн
-Ц.Сумъяасүрэн-Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны дэргэдэх сургуулийн төслийн ажилтан
-Г.Нандинцэцэг-Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн маркетингийн менежер
-П.Нямсүрэн-Увидаст гурван баатар ХХК-ний бариа засалч
-З.Ундрах-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байруудын сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч
-Э.Батхишиг-Монголын Хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэдэх сургуулийн бариа заслын багш
-Г.Хишигдаваа-Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
-С.Отгонбаатар-Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга нар тус тус энгэрээ мялаалаа.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: