Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар санал солилцлоо
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо хамтран уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Төрийн
захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнгөнтуул, Гэр бүлийн бодлогын газрын
дарга Ц.Мөнхзул, Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга
В.Рэнцэнханд болон холбогдох ахлах шинжээчид, Жендэрийн Үндэсний хороог төлөөлж
Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний
шинжээчдийн бүлгийн шинжээчид, Ажлын албаны холбогдох төлөөллүүд оролцлоо.
ЖҮХАА-наас ГБХНХЯ-ны Жендэрийн
эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны
хэрэгжилтийн үнэлгээ дүгнэлтийг танилцуулсан.
Жендерийн эрх тэгш байдлын тухай
хуулийн хэрэгжилтийг хангах, Салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, хууль
тогтоомж, хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал тусгах
талаар санал солилцож, анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүний
дундаж наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, ялангуяа эрэгтэйчүүдийн
гэнэтийн зуурдын нас баралтад нөлөөлдөг нэг хүчин зүйл болох ажлын байрны
аюулгүй байдал, эрүүл ахуйд анхаарах,
Хөдөөгийн эмэгтэйчүүд, малчин
залуусын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, болосвролын ялгаатай байдлыг багасгах,
эрх тэгш байдлыг бүрдүүлэх боломжийн зэрэг өргөн хүрээнд санал солилцлоо.