Азийн Хөгжлийн Банкны Хүн ба нийгмийн хөгжлийн салбар хариуцсан захирал Софиа Шакила-г хүлээн авч уулзлаа

Азийн Хөгжлийн банкны Хүн ба нийгмийн хөгжлийн салбар хариуцсан захирал Софиа Шакила Монгол Улсад ажиллаж байгаатай холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Азийн хөгжлийн банк өнөөдрийг хүртэл манай улсын хувьд тууштай, найдвартай түнш байсаар ирснийг онцлон тэмдэглэж талархал илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар нийгмийн хамгааллын салбарт, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настанд чиглэсэн хоёр томоохон төслийг АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.

Мөн “Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд ногоон болон цахим эдийн засгийг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр 2025 оны 7 дугаар сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Тус төсөл 2026-2030 онд хэрэгжинэ. 

Уулзалтаар цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх,  салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар яамнаас баримталж буй бодлого арга хэмжээг эрчимжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 833 нийгмийн ажилтны орон тоо шинээр бий болж, сум, хороо бүрд нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн.  Холбогдох боловсон хүчнийг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцууллаа.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: