Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага, олон улсын гэрээ, конвенцын шаардлагад нийцүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль нэртэйгээр шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, ажил, хөдөлмөр эрхлэгч хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг ажлын байрны сөрөг, аюултай хүчин зүйлсээс хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлыг үндэсний хэмжээнд шийдвэрлэх бүтэц, тогтолцооны шинэлэг зохицуулалтыг тусгасан.
Та бүхэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа tsevelmaa@mflsp.gov.mn цахим хаягаар 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.