Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг боловсруулж байна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр энэ оны эхний хуралдаанаа хийсэн. Тус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулж, хамтын хэлэлцээний бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан тус ажлын хэсэг хуралдлаа. 

Шинээр байгуулах Улсын хэлэлцээрийг төслийг өмнөх хэлэлцээрийн хэрэгжилттэй уялдуулан сайжруулах, зорилт төлөвлөгөөгөө оновчтой төлөвлөхөд түншлэгч талууд анхаарах чиглэлийг дэд сайд өглөө. 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг дараах үндсэн дөрвөн чиглэлээр боловсруулах нь зүйтэй гэж үзлээ. 

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр баримтлах бодлогын чиглэл
  • Хүний хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах талаар баримтлах бодлогын чиглэл
  • Цалин хөлс, орлогын талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэл
  • Нийгмийн түншлэл, тэгш байдал
Дээш