Ажилгүйдлийн даатгалын сангийн гүйцэтгэлд иж бүрэн дүн шинжилгээ хийнэ

Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сангийн орлого, зарлагын урт хугацааны тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо уулзалт зохион байгуулж, дараах үүрэг чиглэлийг өглөө.

Ажилгүйдлийн даатгалын сангийн 2016-2025 оны төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээлэлд иж бүрэн дүн шинжилгээ хийх. Үүнд:

  • Ажилгүйдлийн тэтгэмжийн зардал болон орлогын харьцаанд актуар дүн шинжилгээ хийх;
  • Ажилгүйдлийн тэтгэмжийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн (дундаж тэтгэмжийн хэмжээ, тэтгэмж авч буй даатгуулагчийн тооны өсөлт гэх мэт) нөлөөллийн судалгааг хийх;
  • Ажилгүйдлийн тэтгэмж авч буй даатгуулагчийн салбарын ангилал, давтамжийг судлаж, олон удаа тэтгэмж авсан даатгуулагчийн мэдээлэлд эрсдэлийн үнэлгээ хийх, нягтлан шалгах;
  • Бусад улс орнуудын туршлага, олон улсын байгууллагуудаас ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой өгч байсан бодлогын зөвлөмж, баримт бичгийг судлаж, харьцуулсан шинжилгээ хийх 
Дээш